"Роналдо рекорд эвдэнэ гэлээ, харин Брендан Роджерс юу ярив." Ливерпүүл 0-3 Реал Мадрид

Улаанууд талбайдаа Реал Мадридыг хүлээн авсан ч 3-0 ээр хожигдол хүлээлээ. Ингэснээр тэд Базель, Лодогорец нарын адилаар 3 оноотой хэвээр үлдэж, хэсгийнхээ 4-рт бичигдэж эхэлсэн бол Реал Мадрид 3 тоглолтоос 9 оноотойгоор B хэсгийг итгэл төгс тэргүүлж байна.

Аваргуудын лиг дэх 70 дахь гоолоо оруулж, Раул(71гоол)-ын рекордыг эвдэхэд нэг алхам ойртож ирсэн Роналдо : " Би энэ рекордод санаа зовохгүй байсан. Өнөөдөр биш байлаа ч дараа дараагийн тоглолтуудад би Раулын рекордыг эвдэнэ гэдгээ мэдэж байсан. Месси(69 гоол) ч гэсэн ойрхон байгаа шүү дээ."

Багийнхаа тоглолтын талаар Роналдо : " Бид 9 оноотой боллоо. Дараагийн шатанд шалгарах ажлын 75% нь хийгдлээ. Би энфиелдэд анх удаа гоолдлоо. Маш их бахархаж байна. Энфиелд бол хүнд цэнгэлдэх гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ бид гайхалтай тоглолоо, ялангуяа эхний хагаст. Бид энэ хожлыг хүртэх эрхтэй баг нь."

Ливерпүүлийн дасгалжуулагч Роджерс : " Эхний 20-22 минутанд бид маш сайн эхлэлийг тавьсан. Харин дараа нь Реал Мадрид өөрсдийн жинхэнэ чанараа харууллаа. Тэд аймаар байлаа. Хоёрдугаар хагаст манай залуус нэр төрийнхөө төлөө тоглосон. Сайн ч тоглосон. Харамсалтай нь эхний хагаст бид 3 гоол алдчихсан байсан шүү дээ. Одоо бид 2-р байрын төлөө тоглох хэрэгтэй болж байх шиг байна. Яагаад гэвэл бусад хоёр баг ч гэсэн 3 оноотой боллоо." гэсэн байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

10.23
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 12823