Роналдо : " НАМАЙГ ЯВУУЛ"

 
Unhappy chappy: Ronaldo said he was 'sad' but refused to elaborate on the reasons why  

Өчигдөрхөн Реал Мадридад сэтгэл дундуур байна хэмээн мэдэгдэж байсан Роналдо багаасаа явахыг хүсэж буйгаа Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перезд хэлсэн гэдгийг ойрын эх сурвалж мэдээллээ.

Эх Сурвалж : " Тиймээ, Кристиано  багийн ерөнхийлөгч Флорентино Перезд Реал Мадридаас явахыг хүсэж буйгаа хэлсэн. " гэжээ.

Португалын супер од Роналдо Гранадагийн эсрэг хоёр гоол оруулсан ч гоолын баяраа тэмдэглээгүй бөгөөд дараах зүйлийг тоглолтын дараа ярьсан билээ.

Роналдо : " Би сэтгэл дундуур байна. Реал Мадрид дахь хүмүүс л үүнийг мэднэ. Энэ бол мэргэжлийн зүйлстэй холбоотой. Би цааш нь ярьж чадахгүй нь." гэсэн билээ.

Реал Мадридаас явахыг хүссэн Роналдог  энэ өвлийн солилцоо наймааны цонхоор өөрсдийн болгохоор  Ман Сити, Ман Юнайтед, Чэлси зэрэг багууд аль хэдий нь онилоод эхэллээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

09.04
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2423