"Робин Ван Перси ТЭНЭГ үйлдэл хийлээ."

Челсигийн эсрэг тоглолтын нэмэлт цагт багтаа тэнцээний гоол авчирсан Голланд довтлогч Робин Ван Перси гоолын баяраа тэмдэглэхдээ өмсгөлөө тайлан дээш шидсэн билээ.

Харин түүний үйлдэл ТЭНЭГ байсан хэмээн Ман Юнайтедийн дасгалжуулагч Луй Ван Гаал хэллээ.

Ван Гаал : " Ван Перси гоолынхоо дараа тэнэг үйлдэл гаргалаа. Сэтгэл хөдөлж болно, гэхдээ өмсгөлөө тайлж шидэх хэрэггүй шүү дээ. Яагаад гэвэл энэ үйлдлийнхээ хариуд шар хуудас хүртэж байгаа. Энэ тийм ч ухаалаг үйлдэл биш."

Харин Робин Ван Перси өөрийнхөө тоглолтын талаар : "Тоглолтын эхэн үед надад хоёр боломж байсан. Тибо Куртуа сайн хаалт хийлээ. Гэхдээ би тоглолтын хоёрдугаар хагас болон сүүлийн хэсэгт ч би эерэг байж, дараагийн боломжоо хайсан. Боломж ч миний хөл дээр ирсэн."

Юнайтед Челсиг гүйцэж чадах эсэхийг асуухад Ван Перси : " Мэдээж, бид чадна. 9, 10хан тоглолт явагдаж байна шүү дээ. Улирал талдаа ч ороогүй байна. Миний бодлоор бид өдөр бүр сайжирч байгаа." гэсэн байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

10.27
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 9636