Робин Ван Перси Манчестер Юнайтедийн тоглогч боллоо..

United front: Sir Alex Ferguson is closing on the deal of the summer for Van Persie who is with the Holland squad

Долоо хоногийн 200,000 паундын цалин авахаар Юнайтедтай гэрээ хийсэн Робин Ван Перси өнөөдөр Олд Траффордод эмчийн үзлэгт орохоор боллоо. Манчестер Юнайтед Арсеналын ахлагч Ван Персиг 22 сая паундаар авчээ. Юнайтедийн дасгалжуулагч Сэр Алекс Пергьюсон Ван Персиг Рүүнитэй хослуулан тоглон гэсэн амлалт өгчээ. Шилдэг довтлогчоо алдсан Арсеналын дасгалжуулагч Арсен Венгер дараах зүйлийг ярьлаа.

Арсен Венгер : " Ван Перси шиг тоглогчоо алдсандаа сэтгэл дундуур л байна. Түүний гэрээ дуусахад нэг жил үлдээд байсан хэдий ч бидэнд үүнээс өөр сонголт байсангүй. Гэхдээ бид Ван Персиг орлуулах тоглогчоо аль хэдий нь элсүүлчихсэн. " гэжээ.

Манчестер Юнайтедад ганц ч тоглогчоо зарж үзээгүй Арсен Венгер ийнхүү шилдэг довтлогчоо Фергьюсонд зарлаа.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

08.16
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 1049