Ренату Санчес рекорд тогтоож, Португалчууд хагас шигшээд шалгарлаа

Марсель хотын Велодром цэнгэлдэхэд Евро-2016 тэмцээний 1/4 шигшээгийн анхны тоглолт Польш-Португалийн шигшээ багуудын хооронд явагдлаа.

Тус тоглолтын үндсэн ба нэмэлт цаг 1:1-ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд тоглолтын дараах пенальтаар 5:3-ийн харьцаатай Португалийн шигшээ баг ялалт байгуулжээ.

Тоглолтын гоолуудыг Польшийн шигшээ багаас Левандовски, Португалийн багаас Ренату Санчес нар тус тус оруулжээ.

Байерн Мюнхены шинэ цэрэг Ренату Санчес(18 нас 361 хоног) Европын Аварга Шалгаруулах Тэмцээний плей-оффын шатанд гоол оруулсан хамгийн залуу хөлбөмбөгчнөөр тодорсон байна.

Харин хэсгийн шатанд гоол оруулсан рекордыг Швейцарын хөлбөмбөгчин Йохан Фонлантен(18 нас 141 хоног), Английн хөлбөмбөгчин Уэйн Рүүни(18 нас 237 хоног) нар эзэмшдэг юм байна.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.01
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2438