РЕАЛ 4 - АТЛЕТИКО 1 : КИНО ШИГ ТОГЛОЛТЫН ДАРАА ХЭН, ХЭН ЮУ ЯРИВ ! (+тоглолтын тойм)

Аваргуудын лигийн шигшээд Реал Мадрид хожиж, аваргуудын лигийн 10 дахь түрүүгээ хүртлээ.

РЕАЛ МАДРИДААС

Casillas : " 10 дахь түрүү маш чухал. Энэ бол Дэлхийн аваргаас ч илүү. Бид энэ түрүүг маш удаан хүлээсэн. 10 - төгс тоо шүү."

Ramos : "Энэ бол миний хамгийн чухал гоол. Энэ гоолыг бүх Мадридчууддаа зориуллаа. Намайг гоолдсоны дараа Iker Casillas надад :' Чи ч хараал идсэн Мастер юм даа' гэж хэлсэн."

Carlo Ancelotti : "Бид тэнцүүлж чадна гэдэгтэй итгэж байсан. Үнэхээр гайхалтай байна. Бид үнэхээр шаргуу хөдөлмөрлөсөн, энэ түрүүг хүртэх эрхтэй."

Bale : " Бид өөрсдийн тоглолтоо гаргаж л чадвал хождог. Хэрвээ бид үргэлжлүүлэн довтлоод байвал хожно гэдэгтэй итгэлтэй байсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна."

АТЛЕТИКО МАДРИДААС

Filipe Luis : " Үнэхээр хүнд байна. Гэхдээ бид маш сайн улирлыг өнгөрүүлж, ла лигт түрүүлсэн. Бүгд л аваргуудын лигийн цомыг өргөхийг хүссэн. Гэхдээ Реал Мадрид гайхалтай тоглолт харууллаа."

Gabi : " Мэдээж, энэ бол бидний сүүлийн боломж биш. Бид үргэлжлүүлэн хичээнэ. Бүтэн жилийн турш бид чадах бүхнээ хийж, яг л амьтад шиг тэмцлээ."

Simeone руу бөмбөг өшиглөсөн Raphael Varane-ий талаар Gabi : " Залуу хүн ийм байж болохгүй. Тэр үнэхээр муухай үйлдэл гаргалаа."

Харин энэ үйлдлийн талаар Diego Simeone : "Varane энэ үйлдлээсээ суралцаж, туршлага сууна гэж найдаж байна. Тэр бол гайхалтай ирээдүйтэй гайхалтай тоглогч."

Мөн тэрээр үргэлжлүүлэн : " Гуниг бус харамсал л мэдрэгдэж байна. Яагаад гэвэл зорилгодоо хүрч чадсангүй. Costa-г тоглуулсан нь миний алдаа."


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

05.25
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 9897