“Реал Мадрид 4:0 Эйбар” Реал Испанийн Примера-д 6 дараалсан ялалт байгууллаа

Испанийн Ла Лиг буюу Примера дивизионы 32-р тойрогт учраа таарсан Реал Мадрид-Эйбар багуудын тоглолт Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд явагдаж талбайн эзэд 4:0-ийн харьцаатай ялалт байгуулсан байна.

Энэхүү тоглолтонд хожил авснаар тэдний Лигтээ байгуулсан ялалтын цуврал 6-д хүрсэн байна.

Тус тоглолтонд Хамес Родригес, Лукас Васкес, Криштиану Роналду, Хесе нар гоолдсон бөгөөд Реал 72 оноотой болж 1 болон 2-р байрын багууд болох Барселона, Атлетико нараас 4 болон 1 онооны дутуу араас нь нэхэж явна.

Харин тус тоглолтонд ялагдал хүлээсэн Эйбар 38 оноотой 10-р байрандаа үлдлээ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.10
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3175