Реал Мадрид шигшээд шалгарлаа, хэн хэн юу ярив." Bayern 0 – 4 Real Madrid

Испанийн эзэн хааны Реал Мадрид өнгөрсөн шөнө Байерн Мьюхэнийг талбайд нь 4-0 ээр, хоёр тоглолтын нийлбэр дүнд 5-0 ээр хожиж, аваргуудын лигийн шигшээд шалгарлаа.

Pep Guardiola : " Хэрвээ чи сайн тоглохгүй бол сайн хамгаалж чадахгүй шүү дээ. Ийм л юм боллоо. Бид Европт өндөр түвшинд тоглож байгаа. Гэхдээ бидний гаргасан алдаа биднийг шийтгэлээ. Байерн бол том баг. Би энэ багийн тоглогчдыг дахин сэрээх болно."

Gareth Bale : " Гайхалтай мэдрэмж. Бид бүх цомд түрүүлэхийг хичээж байгаа. Бид сөрөг довтолгоогоор Байернийг үгүй хийж чадлаа. Төгс тоглолт боллоо. Бид шигшээд шалгарсандаа баяртай байна. Cristiano Ronaldo Дэлхийн шилдэг тоглогч гэдгээ нотлон харууллаа шүү дээ. "

Carlo Ancelotti : " Би бүх тоглогчддоо баяр хүргэмээр байна. Бид үнэхээр сайн тоглолоо. 12 жилийн дараа Мадридчууд дахин шигшээд шалгарч байна шүү дээ."

Robben : " Бид өнөөдөр шийтгэлээ хүртлээ. Гэхдээ бид өөрдөг байх хэрэгтэй. Яагаад гэвэл бид Германы цомд Дортмундын эсрэг тоглоно. Өнөөдрийн 4-0 гэсэн хожигдлоо бид хүлээн зөвшөөрч байна. Уйлья, гэхдээ үүнийг мартья." гэсэн байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.30
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 9705