Райан Гиггз: Уэльсийн түүхэн дэх агуу өдөр тохиолоо

Уэльсийн шигшээ болон Манчестер Юнайтед багийн домогт хагас хамгаалагч Уэльс-Бельгийн тоглолтын талаар өөрийн сэтгэгдлийг хуваалцсан бөгөөд багийнхаа байгуулсан ялалтыг түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал боллоо хэмээн цохон тэмдэглэжээ.

Түүний үзэж байгаагаар регби болон хөлбөмбөгөөс алийг нь сонгож хичээллэхээ мэдэхгүй байгаа хүүхдүүд сонголтоо бүрмөсөн хийсэн гэнэ.

Энэ талаар тэрээр “Өнөөдөр Уэльсийн түүхэн дэх агуу өдөр тохиож байна. Манай хөлбөмбөгийн шигшээ түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүллээ.

ФИФА-гийн рейтингийн 2-рт яваа багийг манай залуус ямар гайхалтай хожвоо. Тэднээр бахархахгүй байхийн арга алга.

Энэ ялалтыг түүхэн гавьяаг үнэлхэд хэцүү ч хөлбөмбөг болон регбигийн аль нэгийг сонгох гэж байгаа залуус сонголтоо хийсэн байх” хэмээн ITV-д ярьсан байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.02
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2054