Оросын шигшээ ялагдал хүлээлээ

Евро-2016 тэмцээний B хэсгийн 2-р тойргийн эхний тоглолт ОХУ-Словакийн шигшээ багуудын тоглолт 1:2-ийн харьцаатай Словакчуудын ялалтаар өндөрлөлөө.

32 дахь минутанд Марек Хамшикийн ганган дамжуулалтыг Владимир Вайсс чулуу болгожээ.

1-р үе дуусахаас өмнө Хамшик өөрөө булангаас ирсэн дамжуулалтыг цөм цохиж тооны харьцааг 2:0 болгосон байна.

Сэлгээгээр орж ирсэн Денис Глушаков тоглолт дуусахаас 10 минутын Олег Шатов, Роман Широковын комбинацийг гүйцээж тооны харьцааг ойртуулсан ч ахиж гоол оролгүй байсаар тоглолт өндөрлөжээ.

Оросын хэсгээсээ цааш шалгарч Плей-оффт үлдэх магадлал тун бүрхэг байгаа бөгөөд тэд хэсгийн сүүлийн тоглолтоо 6 сарын 20-нд Уэльсийн эсрэг хийнэ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.16
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1574