Оливер Кан К.Роналдуг шүүмжиллээ

Германы шигшээ багийн домогт хаалгач Оливер Кан Реал Мадрид болон Португалийн шигшээ багийн од Криштиану Роналдуд хандан шүүмжийн үг хэлсэн байна.

Тэрээр “Роналдугийн түвшний тоглогчид өөрийнхөө нас явж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Түүний ихэмсэг зан, бусдад таалагдахыг хичээсэн байдлыг хараад залхаж байна.

Түүний насан дээр ийм үйлдлүүд хийх нь утгагүй хэрэг шүү дээ. Тэр Аваргуудын Лигийн шийдвэрлэх пенальтийг цохисон нь үнэн. Мэдээж үүний дараа өмссөн майкаа урж болно.

Гэхдээ түүний авсан шагнал, өргөсөн цомыг тоолоод үзхээр ийм үйлдэл хийх нас, цаг хугацаа нь өнгөрсөн байлтай.

Пенальт цохисны дараа Роналду Атлетикогийн тоглогчдыг сэтгэл санаагаар дэмжиж, тэднийг хүндэтгэсэн бол энэ үйлдэл түүнийг жинхэнэ “агуу” тамирчин гэж харагдуулах байлаа.

Гэвч тэр өнөөх хийдэг үйлдлээ хийж, гаргадаг авираа л гаргасан” хэмээн Bild сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.15
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 5204