МЮ Погбагийн төлөө 60 сая фунт санал болгоно

Ювентусын хагас хамгаалагч Поль Погба Английн Премьер Лигт карьераа үргэлжлүүлж магадгүй талаар The Sun сонин мэдээллээ.

Эх сурвалжид өгүүлснээр наймаа 60 сая фунтаар хийгдэж магадгүй бөгөөд хэрвээ амжилттай болвол Премьер Лигийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болох ажээ.

Одоогийн байдлаар Премьер Лигт хамгийн өндөр үнээр ирж байсан тоглогч бол Анхель Ди Мариа бөгөөд 59,7 сая фунтаар Реалаас зарагдаж Улаан Чөтгөрүүдийн бүрэлдэхүүнд нэгдэж байжээ.

Погбагийн одоогийн баг болох Ювентустай байгуулсан гэрээ 2019 онд дуусах бөгөөд Ювегийн удирдлагууд гэрээгээ 2020 он хүртэл сунгаж одоо авч буй 4,5 сая еврогийн цалинг 6 сая болгож нэмэх санал тавиад байгаа ажээ.

Дашрамд сонирхуулахад Погба 2012 онд Манчестер Юнайтедаас Ювентусд ирж байжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.03
2016
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2638