Манчестер Юнайтед Погбагийн төлөө Ювентус-д албан ёсны санал тавилаа

Турины Ювентус клубын хагас хамгаалагч Поль Погбаг авахаар Манчестер Юнайтед баг албан ёсны хэлэлцээрийг эхлүүлж байгаа тухай Sky Sports мэдээллээ.

Хэлэлцээрийн эхний шат амжилтанд хүрсэн тул Английн баг албан ёсны үнийн саналаа илгээсэн бололтой.

Улаан Чөтгөрүүдийн гүйцэтгэх захирал Эд Вүүдворд Ювегийн удирдлагуудтай холбоо тогтоосон бөгөөд 120 сая евро санал болгосон байна.

Хөгшин хатагтай” нар Франц хагас хамгаалагчийг явуулах дургүй байгаа ч татгалзахад бэрх санал тавиад байгаа нь энэ ажээ.

Өмнө нь Улаан Чөтгөрүүд Франц хагас хамгаалагчтай өөртэй нь аман тохиролцоонд хүрсэн гэсэн шуум барууны хэвлэлүүдээр гараад байсан.

Хэрвээ тус наймаа амжилттай болвол Погба Манчестерын багт жилийн 13 сая еврогийн цалин авах гэнэ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.07
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 6699