Леброн Жеймс 700 тоглолт дараалан 10-аас дээш оноо авсан NBA-ийн 3 дахь тоглогч боллоо

Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Кливленд-Бостон багуудын тоглолт Кливлендын талбайд явагдаж 120:103-ийн харьцаатайгаар талбайн эзэд ялсан бөгөөд Леброн Жеймс 28 оноо буюу хамгийн өндөр оноо авсан тоглогчоор шалгарсан байна.

Жеймс хамгийн сүүлд 2007 оны 1 сарын 5-нд 10-аас бага оноо авсан бөгөөд энэ Милоуки Баксын эсрэг 8 оноо авсан тоглолт байлаа.

Леброн Жеймс тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу 700 тоглолт дараалан 10 дээш оноо авсан гэсэн гайхамшигт үзүүлэлттэй 3 дахь сагсанбөмбөгчин болсон байна.

Өмнө нь энэ гайхалтай амжилтыг Майкл Жордан (866), Карим Абдул-Жаббар (787) нар үзүүлж байжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

03.06
2016
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2833

Ангилал: NBA , Онцлох мэдээ