Леброн Жеймс: Кевин Дюрант түүхэн дэх хамгийн өндөр оноо авсан тоглогч болно

Кливленд-ын довтлогч Леброн Жеймс Оклахама-тай хийх тоглолтын өмнө Тандер-ын лидер Кевин Дюрантыг хэзээ нэгэн цагт агуу Карим Абдул-Жаббарын амжилтыг эвдэнэ хэмээн хэлсэн байна.

Тэрээр “Тэр оноо авах чадвараараа NBA-ийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчидтой нэг түвшинд байгаа.

Магадгүй Дюрант өөрөө энэ талаар бодохгүй байж болох юм, гэхдээ тэр түүхэнд хамгийн өндөр оноо авсан тоглогчоор нэрээ мөнхлөх бүрэн боломжтой.

Дюрант 7 футын өндөртэй ч холбон тоглогч шиг бөмбөг эзэмшдэг, шидэлт, биеийн хүч цогцолсон тийм л тоглогч.

NBA урьд өмнө нь хэзээ ч түүн шиг тоглогч байгаагүй” хэмээн The Oklahoman-д өгсөн ярилцлагандаа дурьджээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

12.19
2015
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 5059

Ангилал: NBA , Онцлох мэдээ