Леброны гаргасан шийдвэрийн талаар Коби юу хэлэв?

Коби Брайнт: Леброн Майамид үлдсэн ч өөрийн сагсан бөмбөгийн замналын гайхалтай түүхийг бичих л байсан. Кливлэндийг сонгосон нь түүний хувийн зан чанараас ихээхэн шалтгаалсан байх. Кливлэндэд тэр өөрийн шинэ түүхийг үргэлжлүүлэн бичих л болно. Миний бодлоор тэр Кливлэндийг яагаад сонгох болсноо туйлын илэн далангүй ярьж өгсөн. Үүнд та бүхэн анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.

Lebron-ны Miami-г яагаад орхих болсон талаарх сэтгэгдэл: Cleveland-г орхиж явах тэр үед миний гол зорилго аварга авах байсан. Би зорилгодоо хүрч хоёр ч удаа энэ аварга цомыг авч чадсан. Гэхдээ Miami-н хот энэ аварга цомыг намайг ирэхээс өмнө авчихсан байсан. Харин миний хотын хөгжөөн дэмжигчид энэ мэдрэмжийг маш удаан хугацааны турш мэдэрч үзээгүй, өмнө нь ч мэдэрч байгаагүй. Мэдээж миний эрхэм зорилго олон удаа аваргын цом өргөж үзэх. Гэхдээ миний хувьд одоо хамгийн чухал зүйл бол Ohio-д энэ цомыг авчрах юм. 


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.28
2014
Нийтэлсэн: talkball

Уншсан тоо: 9971

Ангилал: NBA