К.Роналду Португалийн шигшээ багт хамгийн олон тоглолт хийсэн хөлбөмбөгчин боллоо

Евро-2016 тэмцээнд учраа таарсан Португал 0:0 Австрийн тоглолтын дараа шигшээ багтаа хамгийн олон тоглолт хийсэн тоглогч болсон байна.

Энэ тухай тэрээр “Фигугийн өмнө бичигдэж түүхийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Фигу ч гэсэн надаар бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Рекорд тогтоосондоо баяртай, хожил авч чадаагүйдээ сэтгэл дундуур байна.

Хөлбөмбөгт бүхнийг урьдаас тааварлах боломжгүй. Би пенальт алдсан нь, манай багийнхан боломжоо ашиглаж чадаагүй харамсалтай гэхдээ л эд бүгд чинь хөлбөмбөгийн нэг хэсэг шүү дээ.

Гэхдээ бид бүхэн дараагийн тоглолтонд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн O Jogo-д өгсөн ярилцлагандаа дурьджээ.

Роналду шигшээ багийнхаа төлөө 128 тоглолтонд оролцож 58 гоол оруулаад байгаа бол Фигу 127 тоглолтонд оролцож 32 гоол оруулж байжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.19
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1885