К.Роналду: Португалийг ийм хол явна гэж хэн ч бодоогүй байх

Евро-2016 тэмцээний 1/4 шигшээд Польшийн багийг тоглолтын дараах пенальтаар ялсны дараа Португалийн шигшээ багийн лидер Криштиану Роналду тус тоглолтын талаар өөрийн сэтгэгдлийг хуваалцсан байна.

Тэрээр”Өнөөдөр бидний авсан ялалт зүй ёсны хэрэг байлаа.

Өнөөдөр миний хийж чадаагүйг Ренату Санчес хийж чадлаа. Түүнд баяр хүргэмээр байна.

Тэмцээн эхлэхээс өмнө биднийг хол явна гэдгийг хэн ч төсөөлөөгүй байх. Гэхдээ эцсийн эцэст бид хагас шигшээд шалгарчаад байна шүү дээ.

Энэ бол том амжилт. Мэдээж тоглолтын дараах пенальт бол үргэлж аз мэдсэн хэрэг.

Тоглолт ерөнхийдөө бидний давуу байдал дор өндөрлөсөн ч бид өөрсдийн боломжуудаа ашиглаж чадаагүй, гэхдээ эцэст нь ялалт авч чадсандаа баяртай байна” хэмээн O Jogo-д ярьсан байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.01
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3541