К.Роналду: Мессиг уйлж байхыг харах надад хэцүү байсан

Португалийн шигшээ болон Реал Мадридын довтлогч Криштиану Роналду, Аргентин залууг шигшээ багтаа буцаж ирнэ гэдэг итгэлтэй байгаа гэнэ.

Аргентин Копа Америка тэмцээний финалд хожигдсоны дараа Барсагийн од Мессиг нүдэндээ нулимстай байхыг харах Роналдуд хэцүү байсан бололтой.

Энэ талаар тэрээр “Месси маш хүнд шийдвэр гаргасан, хүмүүс үүнийг ойлгох ёстой.

Тэр ялагч болохоор, түүний үгийн санд хожигдол гэдэг үг байдаггүй болхоор тэр байх.

Түүнд хандаж хэлэхэд пенальт алдлаа гээд чи муу тоглогч болчихгүй.

Үнэнийг хэлэхэд Мессиг үйлж байхыг харах надад хэцүү байсан.

Миний бодлоор тэр шигшээ багтаа эргэж ирэх байх. Яагаад гэвэл шигшээ баг нь, хөгжөөн дэмжигчид нь Мессигээр дутна ” хэмээн ярьсан байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.05
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 6974