К.Роналду-Дэлхийн болон Европын аваргын түүхэн дэх хамгийн муу чөлөөт цохилт гүйцэтгэгч

Португалийн шигшээ болон Реал Мадридын довтлогч Криштиану Роналду Евро-2016 тэмцээний 1-р тойрогт Исланд 1:1 Португалийн тоглолтын үеэр 2 удаа чөлөөт цохилт гүйцэтгэсэн ч гоол оруулж чадаагүй.

Одоогийн байдлаар Роналду ДАШТ болон ЕАШТ-үүдийн түүхэн дэх хамгийн муу чөлөөт цохилт гүйцэтгэсэн тамирчдын жагсаалтыг тэргүүлж байгаа ажээ.

Тэрээр Дэлхийн Аварга болон Европын Аварга Шалгаруулах тэмцээнүүдэд нийт 34 удаа чөлөөт цохилт хийсэн ч нэг ч гоол оруулж чадаагүй юм байна.

34 цохилтоос 13 нь хана онож, 13 нь хаалганы дэргэдүүр өнгөрч, 8-ийг нь хаалгач хаасан байна.

Дараах тамирчид ДАШТ, ЕАШТ-д хамгийн олон чөлөөт хийж байжээ:
Криштиану Роналду — 34 цохиж, 0 гоол.
Георге Хаджи — 27 цохиж, 0 гоол.
Мишель Платини — 25 цохиж, 2 гоол.
Рональд Куман — 22 цохиж, 0 гоол.
Зинедин Зидан — 21 цохиж, 2 гоол.
Уэсли Снейдер — 18 цохиж, 0 гоол.
Франческо Тотти — 18 цохиж, 0 гоол.
Христо Стоичков — 17 цохиж, 2 гоол.
Фернандо Йерро — 17 цохиж, 1 гоол.
Синиша Михайлович — 16 цохиж, 1 гоол тус тус оруулж байжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.18
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3971