Кьеллини: Итали энэ эрчээрээ цааш тогловол, биднийг том амжилт хүлээж байна

Итали 1:0 Шведын тоглолтын дараа Италийн шигшээ багийн хамгаалагч Жоржо Кьеллини тус тоглолын талаар Евро-2016 тэмцээний талаар өөрийн бодлоо хуваалцжээ.

Тэрээр “Эдэр чухал гоол оруулж, түүний баяр баясгаланг мэдэрч байгааг хараад би ч баяртай байна.

Италид төрөөгүй ч Италийн шигшээ багийн төлөө тоглож ялалтанд хувь нэмрээ оруулж байгаа тоглогчдын тухай хүмүүс онцгүй ярьж, бичдэг нь харамсалтай.

Гэхдээ миний бодлоор тийм хүмүүс илүү хүндлэл хүлээх ёстой.

Тоглолтын тухайд 1-р үед муу тоглолт үзүүлсэнээ бид сайн мэдэж байгаа. Гэхдээ ямар боломж бололцоотой баг гэдгээ харуулж чадлаа.

Хэрвээ бид энэ эрчээ алдалгүй цааш үргэлжлүүлэн тогловол биднийг том амжилт хүлээж байна” хэмээн Football Italia-ийн сурвалжлагчид ярьсан байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.18
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1019