"Кристианo Роналдо Ирина Шейкээс яагаад салсан нь тодорхой боллоо."

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо Оросын модель бүсгүй Ирина Шейкээс салсан шалтгаан нь тодорхой боллоо.

Энэ талаар эх сурвалж хэлэхдээ : " Кристиано Роналдо ээжийнхээ төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барихыг хүсч Иринатай хамт очихыг төлөвлөөд байсан. Харин Ирина хадагтай Долоресийн 60 насны төрсөн өдөрт явахыг хүсээгүй. Сүүлийн хэдэн сар Ирина Шейк Кристиано Роналдогийн гэр бүлийнхэнтэй тийм ч сайн харилцаатай байгаагүй. Учир нь хадагтай Долорес Иринаг ач хүүгийнх нь ээж байхад тохирох эмэгтэй биш гэж үздэг байсан." гэжээ.

Энэ асуудлаас болж Кристиано Роналдо шинэ оныг хүүтэйгээ л хамт гаргасан гэнэ. Ямартаа ч Кристиано болон Ирина нар өөрсдийн 5 жилийн харилцаагаа дуусгавар болгосон гэдгээ баталгаажуулж, твиттерт нэг нэгнээ дагахаа больсон юм.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

01.17
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 15231