Шинэ бүсгүйтэй болсон Кристиано Роналдо : " Би Иринад сайн сайхныг хүсч байгаа."

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо Орос бүсгүй Ирина Шейкээс салсан гэдгээ өөрийн биеэр баталгаажууллаа.

Роналдо : " 5 жил болзооны дараа Ирина Шейк бид хоёрын харилцаанд төгсгөл ирсэн. Энэ алхмыг хийх нь бидний аль алинд маань тустай гэж бид үзсэн. Би Иринад хамгийн сайн сайхан бүхнийг хүсч байгаа." хэмээн <>-д ярьлаа

Мөн зарим эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Кристиано Роналдог 'Реал Мадрид ТВ'-ийн нэвтрүүлэгч бүсгүй Лусиа Виллалонтой болзож эхэлсэн гэсэн байна.

Энэ талаар Реал Мадрид ТВ-ийн эх сурвалж хэлэхдээ : "Мэдээж, Кристианогийн шинэ найз бүсгүй бол Лусиа Виллалон. Тэд төгс хос болно. Иринатай байснаа л илүү байх болно." гэжээ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

01.21
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 14809