Конте: Еврогийн үеэр Италийн шигшээдээ үлдэх хүсэл төрж байсныг нуухгүй

Италийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Антонио Конте Германы багт хожигдсоныхоо дараа Италийн шигшээ орхих эсэхдээ эргэлзэж байснаа ярьсан байна.

Тэрээр”Би Евро эхлэхээс өмнө шигшээ багаас явах шийдвэрээр гаргасан байсан. Гэхдээ тэмцээний үеэр шигшээдээ үлддэг ч юм билүү гэсэн бодол орж ирж байсныг нуухгүй.

Гэвч энэ бодол маань ямар ч тохиолдолд боломжгүй зүйл гэдгийг мэдэж байсан.

Үнэхээр хүнд ажлийн ард гарлаа. Заримдаа Итали улс тэр чигээрээ миний эсрэг байгаа юм шиг санагддаг байлаа.

Ганцхан хүн намайг энэ хүнд үед дэмжиж байлаа, тэр бол Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч.

Харин сэтгүүлчид бол яг эсрэгээрээ дандаа шүүмжилж байлаа. Та нарын буруу байсан гэдгийг би өөрийнхөө ажлийн үр дүнгээр нотолсон гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.

Конте Еврогийн дараагаар Челсигийн дасгалжуулагчийн албан шилжихийг хөлбөмбөг сонирхогч та бүхэн санаж байгаа байх.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.03
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2383