Конор Макгрегор UFC-ийн хагас хөнгөн жингийн аварга боллоо

Ирланд эр Конор Макгрегор Бразил залуу Жозе Альдог 13-хан секундын дотор нокаутаар буулгаж авснаар UFC-ийн хагас хөнгөн жингийн аварга болжээ.

UFC буюу Ultimate Fighting Championship-ийн 194 дэх тулаан явагдсаны дотроос хамгийн анхаарал татсан нь хагас хөнгөн жингийн Аваргын бүсний төлөөх тулаан байлаа.

Лас Вегаст явагдсан уг тулаан ердөө 13-хан секунд үргэлжилж Конор Макгрегор өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялснаар өндөрлөжээ. Мөн энэхүү нокаут хамгийн хурдан нокаут гэдэг нэрээр UFC-ийн түүхэнд үлдлээ.

Уг тулааны фаворит нь Жозе Альдо байсан бөгөөд тэрээр жин харгалзахгүйгээр UFC-ийн бүх тамирчидын рейтингийг тэргүүлж байсан билээ.

Энэхүү тулааны дараа Макгрегор 19 ялалт 2 ялагдал, Жозе Альдо 25 ялалт 2 ялагдалтай болсон байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

12.13
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2577