Коби энэ улирлыг дуусгаад зодог тайлна

NBA-ийн 5 удаагийн аварга Коби Брайнт энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэдгээ мэдэгдлээ.

Өдгөө 37 настай тэрээр хориод жилийн кареераа өндөрүүлэхээр шийджээ. Тэрээр NBA-н бүх цаг үеийн хамгийн өндөр оноо авсан тоглогчдын 3-т жагсдаг билээ.

Бэртлийн улмаас удаан хугацаанд талбайд гараагүй Коби энэ улиралд хамгийн тааруу тоглож байгаа бөгөөд улирлын эхний 12 тоглолтонд 31.5% - н шидэлтийн хувьтай байна.

Брайнт: "Энэ улирал л надад үлдээд байна. Миний зүрх сэтгэл, миний тархи илүүг хүсч байгаа ч, миний бие баяртай гэж хэлэх цаг болсныг надад сануулж байна."


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.30
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 3519

Ангилал: NBA , Онцлох мэдээ