Коби сүүлийн тоглолтондоо 60 оноо авч зодог тайллаа

Лос-Анжелес Лейкерсийн домог Коби Брайант карьерынхаа хамгийн сүүлийн тоглолтыг хийлээ.

Лос-Анжелес Лейкерс-Юта Жазз багуудын хооронд болсон тоглолт 101:93-ийн харьцаатай Лейкерсийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд “Хар Мамба” 60 оноо авч энэ улирлын нэг тоглолтонд хамгийн өндөр оноо авсан тоглогч гэсэн рекордыг тогтоосон байна.

Хэдийгээр өнөөдөр хожсон ч Лейкерсчүүдийн хүвьд улирлын 82 тоглолтоос 17-хон хожил авсан гэсэн үзүүлэлттэйгээр Баруун Конференцийн хамгийн сүүлийн байранд орж Плей-ффт тоглох эрхээ олж авч чадаагүй билээ.

37 настай домогт тоглогчийн хувьд 20 жил Лейкерсийн бүрэлдэхүүнд тоглон 5 удаа (2000, 2001, 2002, 2009, 2010) онуудад NBA-ийн аварга гэсэн эрхэм цолыг хүртэж байв.

Мөн тэрээр 18 удаа Бүх Оддын Тоглолтонд оролцож байсан бөгөөд 2008 онд MVP NBA, 2009 онд шигшээ тоглтолтын MVP тус тус болж байжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.14
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3839

Ангилал: NBA , Онцлох мэдээ