Коби Брайнтын сэтгэл хөдөлгөм 10 шилдэг рекорд

NBA-гийн 5 удаагийн аварга , 14 удаагийн бүх одод тоглогч, 2 удаагийн MVP Коби Брайнтыг ихэнхи  хүн  бүх цаг үеийн 5 шилдэг тоглогчийн нэг гэж нэрлэдэг билээ. NBA - гийн супер од , ирээдүйн алдрын танхимын хүндэт гишүүн Коби Брайнтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1978 оны 8 сарын 23 нд төрсөн юм. Лэйкэрс болоод Коби Брайнтын үнэнч хөгжөөн дэмжигчдэд зориулж Коби Брайнтын сэтгэл хөдөлгөм ТОП 10 рекордыг танилцуулж байна.

10. Тоглолтын нэг хагаст 55 оноо авсан. (Лэйкерсийн рекорд)


2006 онд Коби итгэмээргүй тоглолт үзүүлэн 81 оноо авсан байдаг. Уг тоглолтонд Коби өөр нэг рекорд болох 55 оноог сүүлийн хагасд авсан. Харин Вилт Чэмберлэйн нэг тоглолтонд 100 оноо , нэг хагаст 59 оноо авч түүхэнд үүрд тэмдэглэгдэн үлдсэн. Харин Кобигийн энэхүү амжилт NBA-гийн түүхэнд 2рт бичигддэг юм.

9. NBA бүх оддын тоглолтын 4 удаагийн МVP


 2011оны NBA бүх оддын тоглолтонд 37 оноо, 14 с.б.а , 3 б.т хийн бүх оддын тоглолтын MVP-гийн шагналыг хүртэж алдрын танхимд нэрээ мөнхөлсөн Боб Петитын амжилттай тэнцсэн юм.  

8. 4 тоглолт дарааллан 50+ дээш оноо

 

2006 -2007 оны улиралд 4 тоглолт дарааллан 50с дээш оноо авсан 2дахь тоглогч болж домогт Вилт Чэмберлэйнтэй тэнцсэн. Коби мөн өөр нэг кекорд эзэмшдэг бөгөөд нийтдээ 10 удаа 50с дээш оноог өөрийн карьерийн турш аваад байгаа билээ.

7. 11 удаагийн бүх хамгаалалтын багт сонгогдсон.


9 удаагийн бүх NBA-гийн хамгаалалтын 1р баг, 2 удаагийн хамгаалалтын 2р баг сонгогдсон. Түүнийг бүх цаг үеийн NBA-гийн хамгийн шилдэг хамгаалагч гэж хэлж чадахгүй ч эргэлзээ байхгүй бүх цаг үеийн лэйкерсийн бүх цагийн шилдэг хамгаалан тоглогч юм.

6. Лэйкерсийн Плэй-Оффын хамгийн өндөр оноо – 5504

 

NBA-гийн 16 удаагийн аварга Лэйкерсийн үе үеийн олон шилдэг тоглогчид Плэй Оффд олон амжилтуудыг  үзүүлсэн байдаг. Гэхдээ Блэйк Мамба хочит Коби яах аргагүй хамгийн өндөр оноо болон 5504 оноог өөрийн 16 жилийн карьерийнхаа 15 жилд нь цуглуулсан байдаг.

5. Нэг тоглолтонд 12 удаа 3 онооны шидэлт хийсэн.


2003 оны 1 сарын 7 нд Сиатл Супер сониксийн эсрэг тоглолтонд тэрээр 12 удаа 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн байдаг. Түүний энэ рекордтой тухайн үеийн Торонтогын Довтлогч Даниел Маршил тэнцсэн байдаг. Харин нэг үед 8 удаа 3 онооны шидэлт  амжилттай гүйцэтгэсэн рекордоороо Рэй Аллен, Майкл Редд, Трэйси Макгрэйди нартай тэнцсэн.

4 Далласийн эсрэг 62 -61 хүртэл багийнхаа багийнхаа бүх оноог авсан.


2005.12.20 нд Коби 3р үе хүртэл багийнхаа 62 оноог ганцаараа авч байхад Даллас багийн 61 оноог бүх тоглогчид нь нийлээд авч байсан.

3. Нэг улирал 2832 оноо


2. Лэйкерсийн бүх цаг үеийн онооны лидер

 

2010 онд Коби NBA-гийн логоны дүрсэнд өөрийгөө мөнхөлсөн Жерри Вестийн 25192 онооны рекордыг эвдсэн.  

1.      Нэг тоглолтонд 81 оноо

 

Түүний энэхүү гайхалтай амжилтын өмнө Вилт Чэмберлэйн 100 оноо , Харин түүний ард Элжин Баялор 71 оноогоор орсон байдаг.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

08.23
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 4141