Коби Брайант: Би дасгалжуулагч болохгүй

Лейкэрсийн од зодог тайлсаныхаа дараа баг дасгалжуулах мөн Межик Жонсоны замаар замнахыг хүсэхгүй байгаа ажээ.

Тэрээр “Би өөрийгөө дараагийн Межик Жонсон болно гэж бодохгүй байна. Бид бол өөр хүмүүс. Би түүн шиг өдөржин инээмсэглэж явж чадахгүй.

Мөн дасгалжуулагч, ерөнхий менежер ч болохыг хүсэхгүй байна. Би ямар нэг багийн хувьцаа эзэмшсэн тохиолдолд л сагсан бөмбөгт үлдэж магадгүй” гэж Los Angeles Times сонинд ярьжээ.

Дашрамд сонирхуулахад Межик Жонсон зодог тайлсаныхаа дараа бизнес эрхэлж ресторан, кофе шоп, кинотеатрын сүлжээний эзэн болсноос гадна Лейкерс, Доджерс зэрэг клубуудын хувьцаанаас хувь эзэмших болжээ.

Хэдхэн хоногийн өмнө Коби Брайант энэ улирлыг дуусгаад зодог тайлна хэмээн мэдэгдсэн билээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

12.06
2015
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3084

Ангилал: NBA