Клопп: Ливерпүүл Боруссиа Дортмундын хаалганд гоолдвол, би гоолын баяр хийнэ

Европа Лигийн 1/4 шигшээд учраа таарсан Ливерпүүл-Боруссиа Дортмунд багуудын эхний тоглолт Дортмундад болох гэж байгаатай холбогдуулан Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп өөрийн бодлоо хуваалцсан байна.

Тэрээр Хар-Шаруудын дасгалжуулагчаар 7 жил ажилласан бөгөөд өнөө шөнө болох тоглолтын талаар “Мэдээж би гоолын баяр хийх болно.

Би Майнц клубт 18 жилийг өнгөрөөгөөд Боруссиагийн дасгалжуулагчийн хувиар буцаж очоод гоолын баяр хийж л байлаа.

Хэрвээ миний дасгалжуулж байгаа баг чухал гоол оруулвал би үргэлж гоолын баяр хийдэг гэдгийг Боруссиа*-д сайн мэдэж байгаа.

Майнц болон Боруссиагийн төлөө өөрийгөө бүрэн зориулсан, одоо ч Ливерпүүлд ингэж ажиллаж байна.

Хөлбөмбөг бол ердөө л тоглоом шүү дээ, хүмүүс заримдаа үүнийг мартчих юм” хэмээн The Telegraph-д ярьсан байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.07
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 3171