Карри улирлын хамгийн муу тоглолтоо үзүүлсэн ч Голден Стейт ялалт байгууллаа

NBA-ийн энэ улирлын плей-оффын аваргын төлөө шалгарч үлдсэн Голден Стейт-Кливленд багуудын эхний тоглолт Оклендэд явагдаж 104:89 –ийн харьцаатай талбайн эздийн ялалатаар өндөрлөжээ.

Ялагчдаас хамгийн өндөр буюу 20 оноог Шон Ливингстон авсан бол Дрэймонд Грин дабл-дабл(16+11) хийжээ.

Харин Алтан Мужийн Дайчдын лидер Стефан Карри талбай дээр 35 минутыг өнгөрөөсөн ч ердөө 11-хэн оноо авчээ.

Энэ нь түүний энэ улиралд үзүүлсэн хамгийн муу үзүүлэлт бөгөөд бэртэлтэй 2 тоглолтондоо л үүнээс бага оноо авч байжээ.

Харин зочдыг Кайри Ирвинг 26 оноотойгоор магнайлсан бол Леброн Жеймс(23+12), Кевин Лав(17+13), Тристан Томпсон(10+12) нар дабл-дабл хийсэн байна.

Дараагийн тоглолт ням гарагт Оклендэд явагдана.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.03
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2965

Ангилал: NBA , Онцлох мэдээ