“Итали 1:0 Швед” Италичууд плей-оффт шалгарлаа

Евро-2016 тэмцээний E хэсгийн 2-р тойргийн эхний тоглолт Тулуза хотын Мунисипал цэнгэлдэхэд Итали-Шведийн багуудын хооронд явагдаж 1:0-ийн харьцаатай Италийн багийн ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын 88 дахь минутанд Симоне Дзадзагийн дамжуулалтаар Эдэр тоглолтын цорын ганц гоолыг оруулжээ.

Тэрээр Шведийн багийн гурван ч хамгаалагчийг хуурч зүүн доод буланд гоёмсог цохилт хийж багтаа хожил авчирчээ.

Антонио Контегийн залуус Францын багийн дараагаар плей-оффт тоглох эрх авсан 2 дахь баг боллоо.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.18
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1368