“Испани 3:0 Турк” Иньеста 2 дахь тоглолтондоо шилдэг тоглогчоор шалгарлаа

Евро-2016 тэмцээний D хэсгийн 2-р тойргийн тоглолтонд Испани-Туркийн багууд учраа тааран тоглож 3:0-ийн харьцаатай Испанийн шигшээ баг бут ниргэсэн байна.

Альянц Ривера цэнгэлдэхэд болсон тус тоглолтын 34 дэх минутанд Альваро Мората тоглолтын гоолын салхийг хагалсан бол ердөө 3-хан минутын дараа Нолито тооны харьцааг 2:0 болгожээ.

2-р үе эхлэнгүүт Мората дахин гоолдсоноор Евро-2016-д дубль хийсэн анхны хөлбөмбөгчин болсон байна.

Энэхүү ялалт тэдэнд плей-оффт тоглох эрх авчирсан бөгөөд тус тоглолтын шилдэг тоглогчоор Андрес Иньеста шалгарсан байна.

Тэрээр 1-р тойргийн Испани 1:0 Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор мөн шалгарч байсныг та бүхэн санаж байгаа байх.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.18
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1525