“Испани 1:0 Чех” Испанийн шигшээ рекорд тогтоолоо

Евро-2016 тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

Үхлийн хэсэг буюу D хэсэгт учраа таарсан Испани-Чехийн багийн тоглолт Тулуза хотын Мунисипал цэнгэлдэхэд явагдаж Испаничууд 1:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ.

87 дахь минутанд Андрес Иньестагийн дамжуулалтаар Пике тус тоглолтын ялалтын гоолыг оруулсан байна.

Испанийн шигшээ хаалгаа хуурай манаснаар тэдний ЕАШТ-д гоол алдаагүй цуврал 6 тоглолт буюу 599 минут болсон байна.

Тэд хамгийн сүүлд 2012 оны 6 сарын 12-нд Италийн шигшээ багийн эсрэг тоглолтонд(Испани 1:1 Итали) хаалгандаа гоол алдаж байжээ.

Еврогийн түүхэн дэх хамгийн олон тоглолтонд хаалгандаа гоол алдаагүй үнэмлэхүй амжилтыг Италийн шигшээ эзэмшдэг бөгөөд тэд 17 тоглолт дараалан хаалгаа хуурай манаж байжээ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.14
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2293