Златаны гайхалтай ишлэлүүдээс ...

Швед довтлогч Златан Ибрахимовч үргэлж сонин содон хариултуудыг сэтгүүлчдэд барьдаг нууц биш. Түүний хэлсэн сонирхолтой гэмээр зарим ишлэлүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Францын Ligue 1 - ийн тоглогчдын  талаар хэр их зүйлийг мэдэх вэ гэсэн асуултанд :

Ибра : " Би энд байгаа Ligue 1 - н тоглогчдын талаар тийм их зүйлийг мэдэхгүй. Гэхдээ би өөрийгөө хэн бэ гэдийг мэднэ."

Парист амьдрах байшингаа олсон эсэхийг нь асуухад : 

Ибра : " Бид байшин хайж л байгаа. Хэрвээ бидэнд тохирох байшин олдохгүй бол зочид буудал худалдан авч магадгүй."

Марио Балотеллигийн талаар асуухад :

Ибра : " Би ч гэсэн галын наадам хийх дуртай. Гэхдээ би цэцэрлэгтээ шорлог хийхдээ гал асаадаг. БИ ХЭЗЭЭ Ч ӨӨРИЙНХӨӨ БАЙШИНГ ГАЛДАХГҮЙ."

Ямар спортын тамирчинтай харьцуулагдах вэ гэсэн асуултанд :

Ибра : " Би яг л Мухаммед Али шиг. Тэр 4-р үед өрсөлдөгчөө накаутаар буулгаж авна л гэж хэлсэн бол түүнийгээ хийдэг."

Хөлбөмбөгийнх нь хэв маягийн талаар асуухад :

Ибра : " Златан хэв маяг :

Голландын Аяакс клубыг 9 тоглолтонд 9 оноо алдах боломжтой эсэхийг асуухад :

Ибра : " Миний тооцооллоор бол 3 тоглолтонд л 9 оноо алдана."

Эхнэрийнхээ төрсөн өдрөөр ямар бэлэг авсан эсэхийг асуухад :

Ибра : " Юуч аваагүй, түүнд аль хэдий нь Златан хэмээх бэлэг байгаа."

Дэлхийн хамгийн сайхан эмэгтэй хэн бэ ? гэх асуултанд :

Ибра : " Би мэдэхгүйээ , гэхдээ тийм хүн олбол би түүнтэй болзох болно."

Нэгэн наргианч сэтгүүлч түүний Пикетэй авхуулсан зургийг хараад ГЭЙ гэж бодсон хэмээн хэлэхэд :

Ибра : " Миний гэрт ирээд намайг ГЭЙ эсэхийг хараарай. Эгчийгээ авч ирэхээ мартуузай." гэжээ.

Архи хэтрүүлэн ууж , факталсан талаар нь асуухад :

Ибра : " Тэр бол David Trezeguet - н буруу. Тэр надад ойр ойрхон архи их шахсан. Би угаалгын өрөөндөө унтаж байсан. Харин одоо архийг тааруулан уудаг болсон шүү ."

Мессигийн талаар асуухад :

Ибра : " Месси бол аймаар. Тэр бол итгэмээргүй тоглогч . Гэхдээ бид тэс өөр тоглогчид. Тэр Барсад 13 настайдаа ирсэн. Тэр энэ багийн соёлоор хүн болсон. Тэр бол гайхалтай. Гэхдээ би Барсад ирээд Мессигээс олон гоолыг оруулсан. "

Жозе Моуриногийн талаар асуухад :

Ибра : " Моурино бол гайхалтай. Тэр миний эхнэртэй анх уулзахдаа: " Сайн уу ? Хелена , Чамд нэг л даалгавар байгаа. Златаныг сайн хоолло.Түүнийг сайн унтуулж аз жаргалтай байлга, Түүний хүссэн бүхнийг хий. Тэр надад таалагддаг." гэж хэлж байсан юм даа. "гэжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.02
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 6420