Жиру: Бөмбөгний төлөө ингэж тэмцэлддэг тоглогчдыг Английн Премьер Лигт ч харж байсангүй

Арсенал болон Францын шигшээ багийн довтлогч Оливье Жиру "Франц 5:2 Исланд"-ын тоглолтын дараа тус тоглолтын талаар өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ.

Тэрээр “Бид 5 гоол хийж хагас шигшээд шалгарлаа, ийм нөхцөлд юунд гомдоллох вэ дээ.

Бид маш чухал ялалт байгуулсан, яагаад гэвэл Исландын шигшээ бол гайхалтай баг. Тэд бөмбөгний төлөө бараг амиа тавьж байсан, ийм гайхалтай бөмбөгний төлөөх тэмцэлийг Английн Премьер Лигт ч харж байсангүй.

Исландыг Евро-2016-д гайхалтай оролцсонд нь, Францыг хагас шигшээд шалгарсанд нь баяр хүргэмээр байна.

Би урьд нь шигшээ багт олон тоглолтонд сайн тоглож байсан ч энэ тоглолт онцгой байна. Еврогийн 1/4 шигшээд дубль хийнэ гэдэг өдөр болгон тохиогоод байх зүйл биш” хэмээн ярьсан байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.04
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 4428