ЕАШТ-ний сүүлийн 36 жилийн түүхэнд үндсэн цагт хаалга оносон цохилтгүй тоглолт анх удаа боллоо

Евро-2016 тэмцээний 1/8 шигшээд учраа таарсан таарсан Хорват-Португалийн тоглолт Ланс Хотын Феликс Болар цэнгэлдэхэд явагдаж Португалчууд нэмэлт цагт хийсэн ганц гоолынхоо ачаар ялалт байгууллаа.

Тоглолтын цорын ганц гоолыг 117 дахь минутанд Рикарду Куарежма оруулж багтаа хүсэн хүлээсэн ялалтыг авчирчээ.

Ялагдал амссан Хорватчууд нутаг буцхаар болсон бол ялсан Португалчууд 1/4 шигшээд Польшийн багтай 6 сарын 30-нд шийдвэрлэх тоглолт хийнэ.

Тус тоглолтын үеэр нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь тус 2 баг тоглолтын үндсэн цагт ганц ч удаа хаалга оносон цохилт хийж чадаагүй явдал байлаа.

Ийм хамгийн сүүлд ийм үйл явдал 36 жилийн өмнө буюу 1980 оны Еврогийн үеэр болж байжээ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.26
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 4413