Дрогба: Роналду “Албан Бөмбөг” авах гавъяатай

Лондонгийн Челси клубын экс-довтлогч энэ жилийн алтан бөмбөгийн шагналыг хэн авах талаар өөрийн бодлыг хуваалцсан байна.

Одоо MLS-д тоглож буй ахмад хөлбөмбөгчний үзэж байгаагаар энэ жилийн шагналыг эргэлзээгүйгээр Португалийн шигшээ болон Реал Мадридын довтлогч Криштиану Роналду авах ёстой гэнэ.

Энэ талаар тэрээр “ Криштиану бол жинхэнэ лидер. Тэр Реал Мадридад ч Португалийн шигшээд ч хийсэн ажлаараа, байгуулсан гавъяагаараа алтан бөмбөг хүртэх эрхтэй.

Роналду хэдийгээр Финалын тоглолтонд ганц үе бутэн тоглоогүй ч Португал финалд шалгарах гол шалтгаан нь Криштианугийн хүчин зүтгэл байсан” хэмээн AS-д өгсөн ярилцлагандаа дурьджээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.20
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 13387