"Дрогба баяртай байгаа ч Моуриньо түүнийг шүүмжиллээ." Челси 6-0 Марибор


Челси клуб талбайдаа Мариборыг 6-0 ээр хожсоноор 7 оноотойгоор G хэсгийг тэргүүлж эхэллээ.

Челсид эргэн ирснээсээ хойш анхны гоолоо оруулсан Дидье Дрогба : " Пеналтаар дуусгаад дахиад пеналтаар эхэлнэ гэдэг сайхан. Манай багийн тоглолтын арга барил намайг азтай байхад нөлөөллөө. Бид тоглолтын эхэнд 2 гоол оруулсан. Гэхдээ бид зогсоогүй. Бид үргэлжлүүлэн тоглосон. Тийм болохоор л ийм үр дүн гарлаа. "

Эден Азар бол Челсигийн пеналт гүйцэтгэгч. Гэхдээ Дрогба түүнээс пеналт гуйсан тухайгаа ярьлаа.

Дрогба : " Би тэр гоолыг оруулмаар байсан болохоор Азараас асуусан. Азар ч тэг гэсэн. Ийм л сэтгэл зүй манай багт байгаа. Бид гоолуудаа хуваалцаж байна. Бүгд л гоолдож байна шүү дээ. Багийнхан маань ч миний өөртөө итгэх итгэлд баяртай байгаа байх."

Харин Челсигийн дасгалжуулагч Моуриньо : " Ер нь бол би Дрогбаг пеналт цохиход баяртай байгаагүй. Яагаад гэвэл надад сонголтууд бий. Эден эхний сонголт. Эден талбай дээр байхгүй үед л Дрогба, Оскар, Фабрегас, Коста нар пеналт гүйцэтгэж болно." гэсэн байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

10.22
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 9600