Домогт Билл Расселийн гайхалтай ярилцлага..

NBA - гийн 11 удаагийн аварга, домогт Билл Рассел өөрийн эрүүл мэнд, саяхан болж өнгөрсөн олимп мөн өнөөдрийн NBA - гийн талаарх сонирхолтой  ярилцлагыг өглөө.

Та  энэ зуныг юу хийж өнгөрүүлсэн бэ?

Bill Russell: Би бараг л юу ч хийсэнгүй дээ. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарал тавьлаа.  Миний зүрхний хавхлага асуудалтай байсан болохоор солиулсан. Тэд миний хавхлагыг гаргаж, шинийг орлуулсан. Энэ мэс засал яаралтай биш байсан л даа. Гэхдээ миний хийлгэх ёстой зүйл байсан юм. Үүнийг хийлгэхэд 2 цаг орсон. Мэс заслын дараа эмч нартай уулзахад тэд бүх зүйл сайн явагдсанд баяртай байгаагаа хэлж байсан. Одоо миний хийж буй ажил ихэвчлэн алхах болоод байна. Гэхдээ миний хамгийн хийх дуртай хоёр зүйл бол машинаа жолоодох. Зун бүр би дор хаяж хоёр удаа услаараа аялдаг. Нөгөөх нь гольф тоглох. Гэхдээ би энэ зун дуртай зүйлсээ хийж чадсангүй.

Таны яриа сайхан сонсогдож байна, таны бие сайн байна уу?

Russell: Тиймээ. ерөнхийдөө бүх зүйл хэвийн байгаа. Би цэвэрхэн амьдралын хэв маягтай. Архи уухгүй, тамхи татахгүй гэх мэт. Миний бие маш сайн байгаа.

Хэзээ мэс засалд орсон юм бэ?

Russell: Ойролцоогоор 3 сарын өмнө

Та хэзээнээс гольфоо тоглож чаддаг болох бол ?

Russell: Магадгүй , сар хагасын дараа

Лондон 2012 - т оролцсон сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдын талаарх таны сэтгэгдэл?

Bill Russell: Би тэднийг маш сайн баг байсан гэж бодож байна. Тэд хэдий чинээ хамт тоглоно төдий чинээ илүү байх болно. Тэд хамгийн сүүлийн тоглолтондоо хамгийн эхний тоглолтоосоо илүү тоглосон. Яагаад гэвэл тэд бүгд хэрхэн тоглохоо, хэрхэн сайн багийн тоглогч байхаа мэдэж байсан. Багийн хамтын хөдөлмөрт энэ л чухал байдаг.

1992 оны мөрөөдлийн багийг 2012 оны багтай харьцуулсан маш олон хэлэлцүүлэг болсон. Таны бодлоор аль нь илүү вэ?

Russell: Өнгөрсөн, одоо , ирээдүйд сүнсүүдийн эсрэг тоглох боломжгүй гэсэн онол надад байдаг. Ямар ч оролцогчидгүй хэлэлцүүлэг болсон. Энэ яг л видео тоглоом шиг. Зарим хүмүүс надаас хэрвээ та эдгээр залуусын эсрэг тогловол яах бол гэж асуудаг. Харин би үргэлж, сүнсүүдийн эсрэг тоглох юм шиг л боддог. Би хэзээ ч иймэрхүү хэлэлцүүлгийг сонирхож байгаагүй. ЧИ ЗӨВХӨН одоогийнхоо өрсөлдөгчидтэй тоглох боломжтой шүү дээ. Бүх спорт, тэр дундаа сагсан бөмбөг хамгийн хөгжиж байгаа нь. Ямар ч сайн шилдэг тоглогч байсан гэсэн тухайн өөрийнхөө үед л тоглодог. Та бүхэн George Mikan - ий талаар яригдаж байгааг хэзээ ч сонсож байгаагүй. Гэтэл тэр 6 жилийн дотор NBA - гийн 5 удаагийн аварга болсон хүн. Бид түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын жагсаалтын хэдэд оруулах юм бэ? Та нар үүнийг хийж чадахгүй. Яагаад гэвэл сагсанбөмбөг үргэлж өөрчлөгдөж байдаг. Сагсан бөмбөг үргэлж тухайн үеүүдийхээ шилдгүүдээр тодорхойлогддог. Эхлээд Mikan, Wilt, Kareem нар байсан бол дараа нь Elgin, Larry Bird нар дараа нь Michael Jordan болон бусад тоглогчид гээд л цааш нь үргэлжилдэг. Үе бүхэнд өөрсдийнх нь тоглолтын хэв маяг байдаг. Тоглолтын энэ хэв маяг нь тэр үеийн тоглолтын хэв маягаас илүү хэмээн ярьж буй зарим хүмүүс юу ярьж байгаагаа ойлгодоггүй. Тийм л учраас би иймэрхүү ярианд хэзээ ч орж байгаагүй.

Бүх цаг үеийн хамгийн агуу олимпийн багийн талаар ярихаар бид ихэвчлэн мөрөөдлийн баг эсвэл 1960 оны олимпийн багийн талаар ярьдаг. Харин таны үе болох 1956 оны талаар хэн ч ярьдаггүй. Харин танай баг 1956 оны Олимпод бүх өрсөлдөгчөө 53,5 - с дээш оноогоор хожиж байсан. Тэгэхээр 56 оны баг сүүдэрт дарагдсан уу? гэсэн бодол байна ...

Russell: Би мэдэхгүй ээ. Бид зөвхөн тоглолт бүрдээ аль болох их зөрүүг бий болгож хожихыг л хичээж байсан. Гэхдээ тухайн үеэс хойш сагсан бөмбөг маш их өөрчлөгдсөн. Тэр үеэс хойш бид олон тоглогчид, дасгалжуулагчидаа Дэлхийн өнцөг булан бүрт явуулж, сагсан бөмбөгийг заасан шүү дээ. Өнөөдөр, Италиас, Испаниас, Өмнөд Америкаас Америкийн шилдгүүдтэй өрсөлдөж чадах тоглогчид ирж байна. Өмнө нь сагсан бөмбөг Америкчуудын тоглоом байсан. Харин одоо Дэлхийн тоглоом болсон. Би өөрсдийн үеээ сүүдэрт дарагдсан гэж бодохгүй байна. Бид алтын төлөө л тоглосон. Түүнийгээ л авсан.

Зуны солилцоо наймааны талаар ярихад Селтикс хэд хэдэн өөрчлөлт хийлээ. Селтикс  Рэй Алленийг явуулснаас үл хамааран Жэйсон Терри, Кортни Ли нарыг элсүүлнээр сайжирч чадах болов уу, та юу гэж бодож байна ?

Russell: Тэднийг хамтдаа хэрхэн тоглохыг та бид мэдэхгүй. Сайн багийг бүрдүүлэхэд сайн тоглогч авах шаардлага байхгүй. Худал юм шиг сонсогдож байгаа байх. Магадгүй, чи  сайн үзүүлэлттэй тоглогч багтаа авч болно. Гэхдээ магадгүй танай баг сайжрахгүй ч байж болно. Бид үргэлж ингэж ярьсаар ирсэн. Өөрөөсөө асуух хэрэгтэй хамгийн чухал асуулт бол чиний багтаа авах гэж буй тухайн тоглогчийн тоглолтын хэв маяг нь танай багийг илүү сайжруулж чадах уу? Миами Хитийн хийж буй зүйлс энэ онолтой төстэй. Чамд гол тоглогчид байна. Тэгвэл зарим нэг туршлагатай тоглогчийг авчирвал чамд сэлгээнээс гаргах РҮҮКИ тоглогч байхгүй болно. Гэхдээ ихэнхдээ энэ сайнаар хэрэгждэг. Заримдаа тийм биш байдаг. Заримдаа бид туршлагатай тоглогчийг авчирж болно. Гэхдээ тэд насныхаа онцлогоос хамаарч үзүүлэлт нь буурна. Тиймээс бид тухайн туршлагатай тоглогчийг зөвхөн нэг жил л ашиглана. Тэд ялахын тулд тухайн багт ирдэггүй. Карьераа бодож л ирдэг.

Рэй Алленийг Бостонг орхиж, Миами руу явахад та гайхсан уу?

Russell:  Үгүй. Плэй-Оффын үеэр Рэй Алленийг үсрэлттэй шидэлтээ урьдынх шигээ сайн гүйцэтгэхээ больсон гэж хүмүүсийн ярихыг би сонссон. Заримдаа удирдлагууд өөрсдийн шийдвэрээ гаргалгүйгээр бусдын үгээр үг хийдэг. Тэгэхээр Рэй Миамид нэмэр болж чадах байх. Гэхдээ Жэйсон Терри Бостонд ирсэн нь бас л нэмэртэй. Үнэндээ Селтикс мэргэн буучаа хэрүүлч нөхрөөр худалдчихлаа. Тэгэхээр хэрхэн зохицож чадахыг харах л үлдлээ. . 

Та Миамиг дахин аварга болно гэж бодож байна уу ?

Russell: Хэн ч урьдчилан таамаглаж чадахгүй. Намайг тоглож байхад бид улиралыг хэзээ ч аварга болж чадах юм шигээр эхлүүлдэг байсан. Хэрвээ чи "бид бол аваргууд" гэсэн хандлагаар гарч ирвэл буруутах болно.

NBA - гийн финалын цувралд Леброн Жэймсээс ямар өөрчлөлтийг та харсан бэ?

Russell:  Леброн тоглодог арга барилаараа л тоглосон. Эдгээр жилүүдэд тэр маш их зүйлийг сурсан. Би түүний 2007 онд СПӨРСИЙН эсрэг аваргын төлөө тоглож байсан үеийг санаж байна. Тэр үнэхээр онцгой сайн байсан. Харин одоо тэр хийдэг зүйлээ хийдгээрээ л хийж, сайжирсаар байгаа.

Билл Брэдли таныг NBA - гийн хамгийн ухаалаг тоглогч байсан гэж ярьдаг. Харин өнөөдрийн NBA - д хамгийн ухаалаг тоглогч нь таны бодлоор хэн бэ?                                                                                                                                                                                                                                                  

Russell: Би хамгийн ухаалаг нь гэж хэнийг ч хэзээ ч хэлэхгүй. Гэхдээ Derrick Rose, Dwyane Wade, LeBron James, Kevin Garnett, Kobe Bryant , Steve Nash зэрэг юу хийхээ мэддэг залуус байгаа. Тэд юу болж байгааг харалгүйгээр л хийх ёстой зүйлээ хийдэг.

Таны карьерийн турш тань шиг сүр хүчтэй тоглодог ямар ч тоглогч байгаагүй. Харин өнөөдрийн NBA - д хэн нь хамгийн сүр хүчтэй  тоглолт гаргаж байна вэ?

Russell: Үүнийг хэлэх хүнд байна. Аль сүр хүч ? Юуг сүр хүч гэдэг юм ? Миний баг  доторхи сүр хүч үү? аль эсвэл Миний сүр хүч үү ?Тэгэхээр хоёр төрлийн сүр хүч байгааг ойлгох хэрэгтэй. Өөрсдийн чадах бүхнээ хийж, багтаа тусалж байгаа залуусыг л би үргэлж хардаг. Kevin Durant, Derrick Rose, LeBrоn зэрэг багаа тэргүүлдэг тоглогчид байна. Харин олны анхааралд төдийлөн өртөөд байдаггүй Joakim Noah бол миний үзэх дуртай тоглогчдын нэг. Булсс түүний зарим ур чадварыг бүрэн ашиглаж чадахгүй байна. Тэр зөвхөн гайхалтай самбраас бөмбөг авагч биш. Гэхдээ тэр бас онцгой дамжуулагч. Сайн дамжуулагч ямар ч сайн мэргэн буучаас илүү чухал. Би эдгээр залуусыг үзэх дуртай.

Dwight Howard нурууны бэртлээс эргэн ирж байна. Хэрвээ түүний бэртэл бүрэн эдгэрвэл тэр Лэйкэрст юуг нэмж чадах бол?

Russell: Бид харах л хэрэгтэй. Орландод Ховардын зарим ур чадвар ашиглагдаагүй. Харин одоо L.A - д ирчихлээ. Лэйкэрс ялалт байгуулахын тулд түүний ур чадварыг хэрхэн ашиглахаас бүх зүйл хамаарна. Мөн тэд Стив Нэшийг бас авсан болохоор маш сайн баг болох байх. Гэхдээ тэднийг хэр зэрэг сайн болж чадахыг бид дор хаяж улиралын дундаас мэдэх боломжтой.

Жереми Лин Нью Иоркт тоглосон шигээ Хьюстэнд тоглох болов уу ?

Russell: Харж л байя. Нью Иоркт түүний багийн андууд нь өөрсдийн шидэлтүүдээ оновчтой болгож чадаж байсан. Одоо Хьюстэнд өөр нөхцөл байдалд тэр багтаа тусалж чадах эсэхийг харцгаая. Түүний багийн андууд ч хэрхэн тоглохыг харъя. Хэрвээ тэр үүнийг хийж чадвал маш сайн болох болно. Сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн улирал Стив Нэшийн Phoenix - т хийсэн зүйлийг бид харсан шүү дээ. 

Та NBA - гийн агуу дасгалжуулагчдын нэг болох Red Auerbach - гийн удирдлага дор тоглодог байсан. Харин өнөөдрийн хувьд та ямар дасгалжуулагчийг нэрлэх вэ?

Russell: Хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагч болох  Bill Belichick байгаа зүйлээ ашиглан ялалт байгуулах гэсэн хандлагад би дуртай. Миний шалгуур бол ердөө л энэ. Scott Brooks Oklahoma City- д  байгаа зүйлээ ашиглан сайн ажилласан. Мөн Erik Spoelstra ч ялгаагүй Миамид сайн ажилласан. Red Auerbach NBA - д 20 жил дасгалжуулагчаар ажиллахдаа тэтгэвэрт гардаг жилдээ л ганц удаа оны шилдэг дасгалжуулагч болж байсан. Гэхдээ тухайн улиралын эхэнд Red Auerbach улирал дуусаад зодог тайлна гэдгээ мэдэгдчихсэн байсан болохоор сэтгүүлчид түүнд саналаа өгч оны шилдэг болгож байсан. Гэхдээ тухайн жилийн Red Auerbach - ийн амжилт  өөрийнх нь хамгийн гайхалтай жилүүдийнх нь хаана нь ч хүрэхээргүй байсан юм.

-

BILL RUSSELL гэж хэн бэ ? Дэлгэрэнгүй мэдээлэл

Bill Russell Picture    

Бүтэн нэр: William Felton Russell

Дууддаг нэр: Bill

Байрлал: Төвийн тоглогч

Өмсгөлийн дугаар : 6

Төрсөн өдөр : February 12, 1934

Төрсөн газар: USA National Flag Monroe, Louisiana, USA

Баг : Boston Celtics (1956-57 -с 1968-69)

NBA - д тоглосон улирал: 13

Шагнал:

NBA АВАРГА: 11 удаа  - 1956-57, 1958-59 to 1965-66, 1967-68, 1968-69
Олимпын медаль: 1 - Melbourne 1956

-

Хувийн амжилт, шагнал

1975 онд алдрын танхимд орсон.
NBA улиалын MVP: 5 удаа - 1957-58, 1960-61, 1961-62, 1962-63, 1964-65
NBA бүх оддын тоглолтын  MVP: 1 удаа - 1963
Бүх NBA - гийн 1-р багт : 3 - 1958-59, 1962-63, 1964-65
Бүх NBA - гийн 2-р багт : 8 - 1957-58, 1959-60 to 1961-62, 1963-64, 1965-66 to 1967-68
NBA бүх хамгаалалтын 1-р багт : 1 - 1968-69
Лигийг самбраас бөмбөг авалтаараа : 4 удаа тэргүүлсэн - 1957-58, 1958-59, 1963-64, 1964-65
Бүх оддын тоглолтонд : 12 - 1958 -с 1969
NBA - гийн түүхэн дэхь бүх цагийн хамгийн шилдэг 35 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн  (1980).
NBA - гийн түүхэн дэхь бүх цагийн хамгийн шилдэг 50 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн (1996).

-

Карьерийн тойм:


-
Bill Russell 13 жилийн дотор 11 аваргын цомыг хүртэж байсан.

- Bill Russell болон Celtics өөрийн үеээ ноёлдог байсан бөгөөд Лэйкэрсийнхний хар дарсан зүүд нь байсан юм. Тэд Лэйкэрсийг финалд 7 удаа хожиж байсан.

- Bill Russell хэдий 11 удаа аварга болж байсан ч нэг ч удаагийн финалын MVP болж байгаагүй. Гэхдээ шалтгаан нь энгийн : Финалын MVP хэмээх шагнал 1968-69 улиралаас буюу түүний сүүлийн удаа аварга болдог жилээс эхлэн олгогдож эхэлсэн.

-

Карьерийн статистик:

Year Team G MPG FG% FT% RPG APG PF PPG
1956-57 Boston 48 35.3 .427 .492 19.6 1.8 3.00 14.7
1957-58 Boston 69 38.3 .442 .519 22.7 2.9 2.60 16.6
1958-59 Boston 70 42.6 .457 .598 23.0 3.2 2.30 16.7
1959-60 Boston 74 42.5 .467 .612 24.0 3.7 2.80 18.2
1960-61 Boston 78 44.3 .426 .550 23.9 3.4 2.00 16.9
1961-62 Boston 76 45.2 .457 .595 23.6 4.5 2.70 18.9
1962-63 Boston 78 44.9 .432 .555 23.6 4.5 2.40 16.8
1963-64 Boston 78 44.6 .433 .550 24.7 4.7 2.40 15.0
1964-65 Boston 78 44.4 .438 .573 24.1 5.3 2.60 14.1
1965-66 Boston 78 43.4 .415 .551 22.8 4.8 2.80 12.9
1966-67 Boston 81 40.7 .454 .610 21.0 5.8 3.20 13.3
1967-68 Boston 78 37.9 .425 .537 18.6 4.6 3.10 12.5
1968-69 Boston 77 42.7 .433 .526 19.3 4.9 3.00 9.9
Career   963 42.3 .440 .561 22.5 4.3 2.70 15.1
All-Star   12 28.6 .459 .529 11.6 3.3 3.10 10.0


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

09.14
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 3119