Ди Маттео : " Бодит үнэн гэвэл БИД ЕВРОПЫН АВАРГУУД."
Өнөө орой манай цагаар 19.45-с Чэлси Арсеналын талбайд зочлон примьер лигийн 6-р тойргийн тоглолтоо хийх юм. Энэ тоглолтын өмнө Чэлсигийн дасгалжуулагч Ди Маттео дараах зүйлийг ярьлаа.
Ди Маттео : " Арсеналын талбайд тоглох нь үргэлж том тест байх болно. Энэ бол бидний хувьд том шалгуур. Гэхдээ Арсеналын хувьд ч ялгаагүй бидэнтэй хийх тоглолт том тест. Яагаад гэвэл Бид ч гэсэн том баг. " гэжээ.
Өнгөрсөн улирал ДАБЛ хийж, FA cup , аваргуудын лигт түрүүлсэн Чэлсиг азтай байсан хэмээн олон хүн ярьдаг билээ. Харин талаар Ди Маттео дараах зүйлийг хэллээ.
Ди Маттео : " Бид бол Европын аваргууд. Хүмүүс биднийг хүндлэх эсэх нь хамаагүй. Гэхдээ үнэхээр аварга гэдэг нь бодит үнэн. Үнэнийг хэлэхэд хүмүүс юу гэж ярих нь миний асуудал биш. Бид Европын аварга гэх алдрыг хүртэхийн тулд ямар шаргуу хөдөлмөрлөснийг би мэднэ. Шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд бид ЕВРОПЫН АВАРГА болсон шүү дээ." гэжээ.
Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа