Димитри Пайет 2 тоглолт дараалан шилдэг тоглогчоор шалгарлаа

Евро-2016 тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

А хэсэгт өрсөлдөж буй багуудаас 2-р тойрогт Франц-Албанийн багууд учраа тааран тоглож талбайн эзэд 2:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ.

Тус тоглолтонд Антуан Гризманн, Димитри Пайет нар гоолдсон бөгөөд 2 гоол хоюулаа тоглолтын сүүлийн мөчүүдэд оржээ.

Тус тоглолтын шилдэг тоглогчоор 2 дахь гоолыг оруулсан Дмитри Пайет шалгарсан байна.

Вест Хэмийн хагас хамгаалагч Франц 2:1 Румыны тоглолтын шилдэг тоглогчоор мөн тодорч байсныг хөлбөмбөг сонирхогч та бүхэн санаж байгаа байх.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.16
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1566