Гус Хиддинк Оросын шигшээгээс татгалзаж Английг дасгалжуулахыг хүсч байна

Голландын алдарт дасгалжуулагч Гус Хиддинк Английн шигшээ багийг дасгалжуулах хүсэлтэй байгаа талаар The Times сонин мэдээллээ.

Голланд эр Оросын шигшээ баг болон Хятад, Саудын Арабын клубуудыг дасгалжуулах саналаас татгалзаад байгаа нь Английн шигшээ багтай холбоотой бололтой.

Оросын шигшээ багийн экс-дасгалжуулагч саяхан Челси клуб дахь өөрийн ажлыг хүлээлгэж өгсөн бөгөөд шигшээ багийн түвшинд түүний сонирхлыг татсан санал ирвэл сонирхож үзэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байсан.

Эх сурвалжид өгүүлснээр Хиддинк FA-ийн удирдлагуудтай хийх хэлэлцээр амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Английн Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд ч түүнтэй хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаа гэнэ.

Гэхдээ Английн хөгжөөн дэмжигчид шигшээ багийг нь 70 настай гадаад эр дасгалжуулахад тийм ч дуртай байхгүй л болов уу.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.05
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 5269