Германы шигшээ Италийг тоглолтын дараах пенальтаар хожиж, хагас шигшээд шалгарлаа

Франц улсад зохион байгуулагдаж байгаа Евро-2016 тэмцээний 1/4 шигшээгийн 3 дахь тоглолт тус тэмцээний фаворитууд болох Герман-Италийн багуудын хооронд явагдаж Германчуудын ялалтаар өндөрлөлөө.

2-р үеийн дундуур Йонас Хекторын дамжуулалтаар Месүт Өзил гоолын салхийг хагалсан бөгөөд 78 дахь минутанд Бонуччи 11 метрийн торгуулийн цохилтоос тооны харьцааг 1:1 болгожээ.

Бордо хотын Матмут-Атлантик цэнгэлдэхэд болсон тус тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 1:1-ийн харьцаатай өндөрлөсөн байна.

Тоглолтын дараах пенальтаар тооны харьцаа 5:5 байх үед Маттео Дармиан цохилтоо алдаж, Йонас Хектор амжилттай гүйцэтгэснээр Германы шигшээ баг ялалт байгуулсан байна.

Тус тоглолтонд хожил авсан Германы шигшээ 7 сарын 6-нд Франц-Исландын ялсантай нь хагас шигшээгийн тоглолтоо хийнэ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.03
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2996