Генрих Мхитарян Улаан Чөтгөрүүдийн эгнээнд нэгдлээ

Германы Боруссиа Дортмунд клубын хагас хамгаалагч Генрих Мхитарян албан ёсоор Английн Манчестер Юнайтед багтай нэгдэж байгаа талаар Германы багийн албан ёсны сайт мэдээллээ.

Эх сурвалжид гэрээний нарийн деталиудыг өгүүлээгүй бөгөөд Мхитаряны хувьд Жозе Моуриньо, Эрик Байи, Златан Ибрагимович нарын дараа ирж Манчестер Юнайтед багт ирж байгаа 4 дэх од нь болж байна.

Өмнө нь барууны хэвлэлүүдээр Мхитаряныг 26 сая фунт стерлингээр Манчестерт ирж байгаа хэмээн бичиж байсан ч энэ нь нууц хэвээрээ үлдлээ.

Улаан Чөтгөрүүдийн удирдлагууд өчигдөр хувийн онгоц явуулж Армян залууг авчруулсан бөгөөд одоо эмчийн үзлэгт орж гэрээгээ үзэглэх л дутуу байгаа ажээ.

Мхитарян 2013 оноос Германы багт хүчин зүтгэж байгаа бөгөөд тэрээр энэ улиралд Бундеслигийн 31 тоглолтонд оролцон 11 гоол хийж, 15 ассист гүйцэтгэсэн гэсэн үзүүлэлэлттэй байгаа юм байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.02
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2018