"Гарет Бэйл Мадридын фанатууд болон Кристианогийн уурыг хүргэлээ." РМ 3-0 Э'ноль

Реал Мадрид талбайдаа Эспаниолийг 3-0 ээр хожсоноор 42 оноотой болж ла лиг дэх тэргүүлэлээ баталгаажууллаа. Реалаас Хамес Родригес, Гарет Бэйл, Н.Фернандез нар гоолджээ. Гэхдээ чөлөөт цохилтоос гайхалтай гоол оруулсан Гарет Бэйл Реал Мадридын фанатуудаар бүүлүүлсэн хэрэг гарлаа.

Учир нь Гаретийн хувьд дахин гоол оруулж, багийнхаа тэргүүллийг ахиулахаар зүтгэх үедээ Кристианог харалгүйгээр өөрөө цохилт гүйцэтгэсэн ч амжилтгүй болсон бөгөөд Роналдо болон фанатуудынхаа уурыг хүргэжээ.

Энэ талаар Реалын хагас хамгаалагч Иско : " Бэйл Кристианог үл тоогоогүй. Хөлбөмбөгчид өөрсдөө шийдвэр гаргадаг ч Бэйл Кристианог хараагүй. Ийм зүйл хөлбөмбөгт болж л байдаг шүү дээ."

Харин Реал Мадридын дасгалжуулагч Анчелотти : " Бэйл маш сайн тоглолт харууллаа. Мөн эхний гоолын ч гол дүр байсан шүү дээ. Харин дараа нь фэнүүд түүнийг Кристиано руу дамжуул гэж орилцгоосон. Гэхдээ хаалгачийн эсрэг гарсан довтлогч үргэлж л гоолдохыг хүсдэг шүү дээ. Гэхдээ бусдыгаа бодох нь чухал. Хэрвээ хэн нэг тоглогч амиатаад байвал бид засах болно."

Кристианогийн талаар Анчелотти : Кристиано үргэлж л багийнхаа төлөө тоглодог. Тэр өнөөдөр гоолдсонгүй, гэхдээ тэр Хамест эхнийг гоолыг оруулахад нь гайхалтай дамжуулалт өгсөн шүү дээ. Роналдо надад үргэлж л нэг түвшинд харагддаг." гэсэн байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

01.11
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 10522