“Вольфсбург 2:0 Реал Мадрид” Реал 1/4 шигшээгийн эхний тоглолтондоо ялагдлаа

Аваргуудын Лигийн 1/4 шигшээд учраа таарсан Германы Вольфсбург болон Испанийн Реал Мадрид багуудын эхний тоглолт Фольксваген Аренад явагдаж талбайн эздийн сенсаци-аар өндөрлөлөө.

Тоглолтын 2 дахь минутанд Криштиану Роналду гоол хийсэн ч отон тоглолтын улмаас шүүгчид тооцсонгүй.

Гэхдээ 18 дахь минутанд Германы багаас Рикардо Ридригес 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж багтаа тэргүүлэл авчирсан байна.

Талбайн эздийн давуу байдал үүрэг зогссонгүй тоглолтын 25 дахь минутанд Максимилиан Арнольд тооны харьцааг 2:0 болгож тоглолтын эцсийн цэгийг тавьжээ.

Тус 2 багийн хариу тоглолт 4 сарын 12-нд Мадридад явагдана.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.07
2016
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 4639