“Вест Хэм 3:3 Арсенал” Кэррол хет-трик хийж, багтаа тэнцээ авчирлаа

Английн Премьер Лигийн 33-р тойргийн салхийг хагалж Вест Хэм-Арсенал багууд учраа тааран тоглолоо.

Тоглолтын 35 дахь минут хүртэл Месүт Өзил, Алексис Санчес гоолын ачаар зочид илт давамгайлсан байна.

Гэхдээ Алхнууд бууж өгөхийг хүссэнгүй Энди Кэррол 1-р үеийн цаг дуусахаас өмнө дубль хийж тооны харьцааг тэнцүүлж амжжээ.

Өнөөдөр Кэрролыг хөлбөмбөгийн бурхан тэнгэр харж үзсэн бололтой тэр хет-трик хийж багтаа давуу байдал авчирсан ч Аптон Парк дахь “Триллер” үүгээр дуусах учиргүй байжээ. Их буучдаас Лоран Косельни гоолдож тоглолт 3:3-ийн харьцаатай өндөрлөсөн байна.

Энэхүү тоглолтын дараа Арсенал 59 оноотой Премьер Лигийн хүснэгтийн 3-р байранд, Вест Хэм 52 оноотой 6-р баранд тус тус бичигдэж байна.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.09
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2490