Бүх цаг үеийн хамгийн агуу боксчин Мухаммед Али нас нөгчлөө

Боксын спортын домогт тамирчин Мухамед Али 74 насандаа амьсгалын дутагдлын улмаас таалал төгссөн тухай NBC News мэдээллээ.

Тэрээр 6 сарын 1-нд уушигны өвчний хүндрэлээс болж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 6 сарын 3 сарын 3-наас эхлэн түүний биеийн байдал эрс муудсан тухай барууны хэвлэлүүдээр бичиж байсан билээ.

Мөн тэрээр 1984 оноос Паркинсоны өвчнөөр өвчилж, сүүлийн жилүүдэд өвчин нь улам хүндэрч байсан юм байна.

Али 1960 оны Олимпийн аварга, мэргэжлийн бокст 1964-1966 болон 1974-1978 онуудад хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аваргын титмийг эзэмшиж байв.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.04
2016
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2125

Ангилал: Бусад