Бэйл: Уэльсчууд бардам ард түмэн, бид Евро-2016-д туулсан замаараа бахархаж байна

Евро-2016 тэмцээний хагас шигшээгийн Португал-Уэльсийн тоглолтын дараа Уэльсийн багийн довтлогч Гарет Бэйл өөрийн сэтгэгдлийг хуваалцсан байна.

Тэрээр “Яг одоо ямар нэгэн дүгнэлт хийхэд хэцүү байна. Бид талбай дээр ч талбайн гадна ч өөрсдөөс шалтгаалах бүх зүйлсээ хийлээ.

Энэ тэмцээнээс авсан туршлага дараа дараагийн тэмцээнүүд хэрэг болох нь дамжиггүй. Хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэд тэмцээний туршид үнэхээр гайхалтай байсан.

Тоглолтонд хожигдсондоо мэдээж сэтгэл дундуур байна. Бид бараг гоолын боломж үүсгэж чадсангүй, учир нь Португалчуудын хамгаалалт өндөр түвшинд байлаа. Тэдний 2 дахь гоол ороход тодорхой хэмжээний аз нөлөөлсөн байх.

Бид тоглолтыг эргүүлэх гэж сүүлийн секунд хүртэл хичээлээ. Финалд шалгарч чадаагүйдээ жаахан гомдолтой байгаа ч бидэнд харамсах зүйл ердөө ч байхгүй.

Уэльсчууд бид бол бардам ард түмэн. Евро-2016-д үзүүлсэн амжилтаараа бахархаж байна” хэмээн мэдэгджээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.07
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 6145